| English

Монголын Эмэгтэйчvvдийн Холбоо
Үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаалыг үл харгалзан эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалж, төрөөс эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогод олон нийт, эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгах, хэрэгжүүлэхэд гишүүн байгууллагуудын хүчийг чиглүүлэн хамтарч ажиллахад МЭХ-ны гол зорилго оршино.



      Он цагийн хэлхээс

   Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан нь /1990 – 2009 он / [2009-12-28]
Төрийн бус байгууллага болсон нь:
Монгол улсад өрнөсөн улс төр, нийгэм, эдийн засгийн ардчилсан өөрчлөлт эмэгтэйчүүдийн байгууллагыг тойроогүй юм. Шинэчлэл өөрчлөлтийг эмэгтэйчүүд дэмжин Монголын эмэгтэйчүүдийн хорооны удирдлагад хандаж намаас хараат бус болох, дотоод ардчилалыг өргөжүүлэхийг шаардсан юм. Нам, олон нийтийн байгуулагуудын бараг бүх хуучин удирдлагууд огцорч байсан 1989 оны сүүлээр Монголын эмэгтэйчүүдийн 5 дугаар их хурлаас сонгогдсон дарга орлогч, тэргүүлэгчид нөхцөл байдлыг тал талаас нь нарийвчлан судалж үзээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ сонголт явуулах нь зүйтэй хэмээн хорооны гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэр тухайн үедээ нийгмийн бүх шатанд явагдаж байсан өөрчлөлт шинэчлэлтийг хүлээн зөвшөөрч, эмэгтэйчүүдийн байгууллагад ардчилалыг хөгжүүлэх нөхцөл бололцоог олгосон билээ. ...Дэлгэрэнгүй үзэх /PDF ...бусад
   Монгол улсад эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөн нь / 1924 – 1990 он / [2009-12-28]
Эмэгтэйчүүдийн байгууллага байгуулах гадаад, дотоод нөхцөл бүрэлдсэн нь:
Монгол Ардын Намаас 1921 онд Монголын олон түмэнд тунхаглан зарласан “ Эрмэлзэх арван зүйл”-ийн 10-рт “Монгол үндэсний төлөө зүтгэхийг хүссэн шударга үнэнч хэнийг ч боловч нийгмийн гарал үүсэл, хүйс үл харгалзан намд элсүүлэх” гэж заасан нь монголын эмэгтэйчүүдийг улс төрийн хэрэгт оролцох үүд хаалгыг нээжээ Тэр үед дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд ч өөрчлөлт орж хоёрдугаар интернационалын алдаанаас болж 1907 онд байгуулагдсан бүх дэлхийн үйлдвэрчин эмэгтэйчүүдийн хэргийг удирдах товчоо устсан боловч гуравдугаар интернационал үүсэх үед эмэгтэйчүүдийн хөдөлгөөн сэргэж байсан тул гуравдугаар интернационалын анхдугаар хурлаар дэлхийн эмэгтэйчүүдийн хурлыг хуралдуулах шийдвэр гарчээ. Бүх дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар их хурал Москва хотноо1920 оны 7-р сарын 20-ны өдөр хуралдаж Герман, Франц, Англи, Унгар, Швед, Норвег, Дани, Финлянд, Мексик, Энэтхэг зэрэг орны төлөөлөгчид оролцжээ. Энэхүү хурлаар Коминтерний дэргэд бүх дэлхийн үйлдвэрчин эмэгтэйчүүдийн хувьсгалын хэргийг удирдан явуулах төвийг байгуулахаар тогтож удирдагчаар нь Клара Цеткиныг сонгосон ба энэ байгууллага 1927 он хүртэл ажиллаж 4 удаа хуралдсан гэж. “Эмэгтэйчүүдийн санал” сэтгүүлд Ц Мабал бичжээ. Гуравдугаар интернационалын 1921 онд хуралдсан хоёрдугаар их хурал, дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар бага хуралд монголын эмэгтэйчүүдийг төлөөлөн Бадамжав оролцож Коминтерний эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга Клара Цеткинтэй уулзан ярилцаж зөвлөгөө авч байжээ. Мөн коминтерний эмэгтэйчүүдийн хэлтэст ажиллаж байсан Г.Д. Каспарава болон Зөвлөлт Орос Улс /ЗОУ/-ын нэр бүхий эмэгтэйчүүд 1920-иод онд олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний тухай болон дундад Азийн холбооны улсуудын эмэгтэйчүүдийн байдалд гарч байгаа өөрчлөлтийн тухай монгол нөхөддөө ирүүлсэн захидалдаа бичиж байжээ. Энэ бүхэн нь монгол улсад эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжихөд гадаад талаас нөлөөлсөн нэгэн хүчин зүйл болсон юм гэж үзэх үндэстэй.
...Дэлгэрэнгүй үзэх /PDF ...бусад
   Жамбалдоржийн Эрдэнэчимэг [2009-12-27]
Жамбалдоржийн Эрдэнэчимэг нь 2000 оноос МЭХ-ны ерөнхийлөгчөөр, 1994 оноос Монголжингоо сонины эрхлэгчээр ажиллаж байна. ...бусад
   Нансалжавын Гэрэлсүрэн [2009-12-27]
Нансалжавын Гэрэлсүрэн нь 1993-2000 онд МЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан. 2000 онд УИХ-ын гишүүн, МЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгчөөр сонгогджээ. ...бусад
   Гомбын Дашаа [2009-12-27]
Гомбын Дашаа нь 1992-1993 онд МЭХ-г удирдаж байжээ. ...бусад
   Доржийн Мөнхөө [2009-12-27]
Доржийн Мөнхөө нь 1990-1992 онд Монголын Эмэгтэйчvvдийн Холбоог удирдаж байв. ...бусад
   Лувсанчvлтэмийн Пагмадулам [2009-12-27]
Лувсанчvлтэмийн Пагмадулам нь 1982-1990 онд Монголын Эмэгтэйчvvдийн Байгууллагыг удирдаж байжээ. ...бусад
   Норжингийн Лхам [2009-12-27]
Норжингийн Лхам нь Монголын Эмэгтэйчvvдийн Байгууллагыг 1954-1958 онд удирдаж байжээ. ...бусад
   Сономын Удвал [2009-12-27]
Сономын Удвал нь 1949-1954, 1962-1982 онд Монголын Эмэгтэйчvvдийн Байгууллагыг удирдаж байсан, нэрт зохиолч, нийгмийн зvтгэлтэн. ...бусад
   Сvхбаатарын Янжмаа [2009-12-27]
Сvхбаатарын Янжмаа нь 1925-1949, 1958-1962 онд Монголын Эмэгтэйчvvдийн Байгууллагыг удирдаж байжээ. Тэрээр 1921 оны хувьсгалын дараа шинэ Монгол улсыг vндэслэн байгуулагч Дамдины Сvхбаатарын гэргий юм ...бусад
   Д.Нацагдоржийн гэргий Пагмадулам [2009-12-27]
Монголын нэрт зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадулам нь 1924-1925 онд Монголын Эмэгтэйчvvдийн Байгууллагын анхны удирдагч байлаа. Мөн эмэгтэйчvvдэд зориулсан анхны сэтгvvлийн анхны эрхлэгчээр ажиллаж байжээ. ...бусад

    Home| News & Events | Photo Gallery| FAQ | Contact Us | Admin | Photo admin |