|
|
Нэгдсэн чуулган |
|
|
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН
[2010-09-01]
Одоогоос найман зууны тэртээ Монголчуудын євєг дээдэс, их эзэн Чингис хаан Монгол туургатны нэгдсэн улсаа байгуулсаны ойг эхчїїд эмэгтэйчїїд ёслон тэмдэглэв. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Монголын Эмэгтэйчїїдийн Нэгдсэн Чуулганыг Монгол улсын ерєнхийлєгч Намбарын Энхбаяраас Чуулганы тєлєєлєгчдєд илгээсэн мэндчилгээгээр нээлээ. Тэрээр мэндчилгээндээ: “Тєрт ёсны олон зуун жилийн баялаг уламжлалтай Монгол улсын тусгаар тогтнол, їндэсний эв нэгдэлд эхчїїд, эмэгтэйчїїдийн оруулсан хувь нэмрийг шашдир тїїхээсээ судлан шинжилж, амьдрал тэмцлээс нь суралцан хойч їеийнхэндээ єв болгон танилцуулж байгаа нь туйлын ач холбогдолтой гэж би їзэж байна” гэсэн байна. Чуулганаар “Монголын тїїхэнд хатадын гїйцэтгэсэн їїрэг”, “Эмэгтэйчїїд ба хєгжил” гэсэн илтгэлийг хэлэлцэж, Монголын эмэгтэйчїїдийн хєгжлийн хєтєлбєрийг санал нэгтэй баталсан байна. Энэхїї хєтєлбєр нь эзэн Чингисийн 21 алтан сургаалийг їндэс болгон Монгол эмэгтэй хїн бїр хэрэгжїїлэх ёс суртахууны їнэт зїйлс, харилцааны соёлыг зааж єгчээ. Чуулганд хувийн хэвшлийн тєлєєлєгчид 400 гаруй, тєв орон нутгийн 60 гаруй эмэгтэйчїїдийн тєрийн бус байгууллагын 2300 гаруй тєлєєлєгчид, їїний дотор тєрийн захиргааны ажилтан 300 гаруй, ахмад залуу їеийн эмэгтэйчїїдийн тєлєєлєгчид 200 гаруй, нийтдээ 3000 шахам эмэгтэйчїїд хїрэлцэн ирж оролцсон ба Чуулганы индэр дээрээс 20 шахам тєлєєлєгчид їг хэлж санал гарган, олон арван тєлєєлєгчид саналаа бичгээр ирїїлж, улс орны єнцєг булан бїрээс мэндчилгээ ирїїлсэн байна.
...бусад
| |
|
|
|