|
|
Бидний тухай |
| |
МЭНДЧИЛГЭЭ /2009-12-27
|
| |
МЭХ-нь Монгол улсад анх 1924 онд байгуулагдсан эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг уламжлан хөгжүүлж ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах үүднээс эвлэлдэн нэгдсэн эмэгтэйчүүдийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.
МЭХ-ны түүхэн замналыг эргэн харвал
-1924-1940 онд эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нийтийн хурал цуглаанд оролцуулах
-1940-1960 онд дайны нөхцөл байдлыг даван туулах, цэрэг дайчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх
дайны дараагаар хоршооллын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг оролцуулж, соёлжилтыг дээшлүүлэх
-1960–1990 онд мэргэжилтэн, эрдэмтэн эмэгтэйчүүдийн эгнээг өргөтгөж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах
удирдах шийдвэр гаргах шатан дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх
-1990–2000 онд эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлж ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах
-2000 оноос хойш монголын иргэний нийгмийг хөгжүүлэх, сургалт-мэдээллийн ажилд голлон анхаарч иржээ.
МЭХ-нь эгнээндээ 50 шахам эмэгтэйчүүдийн байгууллагыг нэгтгэж байгаагаас 21 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.
МЭХ-нь эмэгтэйчүүдийн эрх ашиг, сонирхолыг хамгаалж, нийгмийн оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн дэвшилтэт хөгжлийн төлөө ажилладаг бүхий л байгууллага, иргэдтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.
МЭХ-ны Удирдах Зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа Танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
МЭХ-ны Ерөнхийлөгч Ж Эрдэнэчимэг
|
|
|